Д.ЦОГТБААТАР: НАДАД ОФФШОР ДАНС БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ДАХИН ХЭЛМЭЭР БАЙНА

2016 Оны 5 Сарын 10

Өчигдөр зарим хэвлэлээр Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор данстай гэх мэдээлэл гарсан билээ. Харин "Panama Papers"-ээс нээлттэй болгосон материалд дээрх хоёр хүний нэр нь байхгүй байгаа юм.Тэгвэл энэ асуудлаар Сү.Батболд, Д.Цогтбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. ордноо оффшор данстай эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. 

    Мэдээллийн үеэр Сү.Батболд "Бид өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцсан. Магадгүй бидэнд цаг хугацаа авч материалаа нухацтай үзэх шаардлага байсан байхыг үгүйсгэхгүй.  Ямар ч байсан бид та бүгдтэй уулзаж тайлбар хийх ёстой гэж шийдсэн. Өчигдөр телевизээс над руу ярьсан. Хувьцаатай холбоотой асуудал надад байсан гэдгийг хэлсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес гэж ойлгож байгаа. Оффшор компанитай холбоотой учраас бидний зүгээс тайлбар хийх хэрэгтэй. Бату Майнинг нь Монгол Улсад бүртгэлтай гадаадын компани.  Хоёрдугаарт энэ компанид бид орохдоо нууцаар ороогүй. Энд нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ орсон. Бату Майнингийн 11.9 хувийг С.Батболд 2013 онд худалдаж авсан. Энэ хувийг би 18,771 доллартай тэмцэх хувийг авсан. Энэ мөнгө нь С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа" гэлээ.

    Д.Цогтбаатар "Оффшор данс надад байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан юм. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай байсан. Би энэ улсад сургууль төгсөж ирсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 10-аас доошгүй хувь нь оффшор бүсээс орж ирдэг. 2003 он шүү дээ. Ямар ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Оффшор дансанд бидний оролцоо байгаагүй. Оюутолгой компанийн толгой компани оффшорт бүртгэлтэй байдаг. Тэр нь хууль зөрчсөн зүйл биш. Миний хувьд 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг 2007 оноос мэдүүлдэг болсон. Надад байгаа хувьцаануудыг би хөрөнгө орлоготоо оруулж өгдөг" гэв.
Түүнчлэн Сү.Батболд "Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн миний ах. Ах руугаа залгахад "Би шалгая" гэсэн. Тэгэхэд нь би "Та шалгаарай" гэсэн. Миний ах 25 жил бизнес эрхэлж байгаа хүн. Улстөрчийн ах гэж нэр холбогдох учраас хууль хяналтын байгууллагаар үүнийгээ шалгуулаарай гэдгийг ахдаа хэлсэн. Дараа нь олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэдгийг ч захьсан. Тиймээс энэ асуултын хариултыг та бүхэн удахгүй авах байх" гэлээ. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал