Тусгаар тогтнолын түүхэн товчоон 1-2 /audiobook/

2016 Оны 5 Сарын 23

20-р зууны эхэн үеийн Монгол орны байдал шалдар булдар, мөхөх сэхэхийн зааг үе байлаа. Монгол орноор хөндлөн гулд явсан олон орны гадаадын жуулчдад, эрдэмтдийн нүднээ амиа аргацаасан мал аж ахуй эрхэлсэн, өвчин эмгэгт баригдсан, харанхуй боловсролгүй харагдах нүүдэлчин Монголчуудын цаашдын хувь заяаг залах эрхэм үүрэг 20-р зууны Монгол төрийн зүтгэлтнүүдэд оногдсон түүхэн үүрэг байсан юм .