-
Өгий нуураа хайрлацгаая
2015 Оны 10 Сарын 15
-
Дайрч гарах бүрдээ л сэтгэл өвддөг нуурынхаа тухай мэдээлэл оруулахгүй бол болохгүй байх.
Энэхүү нуур нь 25км квадрат талбайг эзэлдэг, 7км урт, 5км өргөн, гэхдээ нуурыг тэжээдэг Хөгшин Орхон голд алт угаагаад, газар тариалан усалгаа гэж голоос тастаж аваад нуур маань улам л жижигрээд байгаа... (Ер нь олон хүчин зүйл нөлөөл байгаа л даа).
За тэгээд Орхон голын савд байдаг 14-15 зүйлийн загас байдаг гэдэг. Би бол цурхай, алгана, улаан нүдэн элбэг байдаг гэдгийг сайн мэднэ. Багадаа нуураас алгана барьж байлаа... :)) Бас загасчдын тэмцээн энд зохиогддог. Мөн 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн амьтан, 1 зүйл хоёр нутагтан, 3 зүйл мөлхөгч, 129 зүйл шувууд, 83 зүйл усны шавьж байдаг гэдэг. Олон усны шувууд цугладаг гээд шувуу харах аяллын маршрутад нуур маань багтдаг, гэхдээ хүмүүс их очдог болоод дайжиж байгаа дөө. Уг нь энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэдэг гэдэг гэхдээ хүмүүс ороод л байдаг юм байна лээ. Хотоос гайгүй ойр болохоор зуны цагт амралтын өдрүүдээр нуурын эргээр битүү л хүн байдаг.
За тэгээд гол нь юу гэх гэсэн бэ гэхээр олон зүйлийн шувууд, загас, амьтдын өсөн үржих нутаг болсон Өгий нуураа хайрлаач ээ, амарлаа ч зөв боловсон амраач ээ л гэх гэсэн юм.
Жич. Дээрх тоо баримт нь 2011-12оныг тооллогын үр дүн болно. ХАА-н Шинжлэх Ухаан сэтгүүл №10 (2013)
Бас http://news.gogo.mn/r/125376 http://news.gogo.mn/r/125465 энэ 2 нийтлэл, ярилцлагыг уншвал илүүдэхгүй байх аа. (2013)Эх сурвалж: https://www.facebook.com/lily.photogrphy?fref=photo