Д.Амарбаясгалан: МАН-ыг гүтгэсэн эвлүүлгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна

2016 Оны 6 Сарын 25

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс өнөөдөр тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.  Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор МАН руу элдэв башир аргаар дайрч эхэлснийг Д.Амарбаясгалан мэдээллээ.  "МАН-ынхан төрийн албан тушаалыг арилжиж байна" гэх видео  мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, эвлүүлэг гэдэг тайлбарыг өглөө. Тиймээс өрсөлдөгчийн зүгээс иргэдийг төөрөгдүүлэхээр гаргаж байгаа эвлүүлсэн бичлэгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэсэн юм. Өмнө нь МАН-ын нэр дэвшигч П.Анужингийн  нууц бичлэг нэртэйгээр гутаан доромжилсон өнгө аястай бичлэг олон нийтэд цацагдсан. Тэгвэл энэ нь хуурамч, П.Анужингийн нэр төрд халдахаар эвлүүлсэн бичлэг  гэдгийг цагдаагийн байгууллага  тогтоосон байна. Энэмэтчилэн нам, нэр дэвшигчийн нэр хүндийг унагаах зориуд зохион байгуулсан хар пиарыг өрсөлдөгчид ихээхэн хийж байгаа аж.  Эхнээсээ эвлүүлэг байсан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож байна. Үүний дараа Д.Амарбаясгалан Э.Бат-Үүлийн хүүгийн Грандлайн компанийн талаар мэдээлэл өгөв. Хотын дарга Э.Бат-Үүл албан тушаалаа урвуулан ашиглаж,  өөрийн хүү Б.Чулуудайн Грандлайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шалгаруулсан нь хууль зөрчиж байгааг Улсын Дээд шүүхээс тогтоосон байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу нийт айл өрхийн 75 дээш хувь нь дэмжсэний дагуу энэ төсөл хэрэгжих боломжтой. Гэтэл Э.Бат-Үүл даргын хүүгийн компани 225 өрхөөс 90 орчим өрхийн буюу 40 хувийн саналыг авсан байдаг.  Айл, өрхүүдийн олонхийн саналыг аваагүй байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсөлд шалгаруулсан.  Төсөл хэрэгжүүлэгчээр "Грандлайн" шалгарснаар 11 тэрбумын өртэгтэй дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөнөөс 7 тэрбумыг авсан байгаа аж.  

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал