Можоогийн хадны зураг

2015 Оны 10 Сарын 15

Сагил сумын нутагт Цагаан голын эхэнд оршино. Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах бөгөөд Монголд төдийгүй дэлхийд гайхагдах зураг дүрслэлтэй. Аргаль, янгир, тэмээ, нохой, үхэр, хүн зэргийг дүрсэлсэн бөгөөд Хойд цэнхэрийн агуйн зургийн адил түүхийн үнэ цэнийг агуулдаг. Үхрийг нум сумаар харваж байгаа болон хөтлөн явж байгаа хүний дүрслэл буй.