А.Ундраа: Намын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталлаа

2017 Оны 2 Сарын 9

 Маргааш дуусгавар болохоор яригдаж буй УИХ-ын намрын чуулганы талаар гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Гишүүдийн хувьд энэ удаагийн чуулганыг их зүйлийг хийж бүтээсэн, олон түмэнд хэрэгтэй оновчтой хуулиуд баталсан хэмээн дүгнэж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа "Энэ чуулганаар хэд хэдэн чухал хуулийг баталж амжлаа. Тухайлбал, Ахмад настны тухай, Цалинтай ээж хөтөлбөр гээд хэд хэдэн МАН-ын, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хууль, тогтоомжийг баталж чадлаа. Энэ маш чухал. Үүнээс харахад УИХ-ын намрын чуулганы үр дүн нийгмийн асуудал талдаа чухал үр дүнтэй байж чадсан гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бид орлого талдаа санаа зовох ёстой. Ер нь орлого, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хууль харьцангуй цөөн байна. Гэхдээ 1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болголоо. Хэдийгээр дөрвөн салбарыг хамруулсан ч энэ бол сайн эхлэл гэж бодож байна" хэмээн дүгнэсэн юм

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал