“Монголдоо бүтээе” уриалгад үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж байна

2017 Оны 2 Сарын 9

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголдоо бүтээе 21/100” 21 аймагт 100 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах аяныг санаачилж, 2017 оны 3 дугаар сард 21 аймагт хуурай сүү боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулах үйл ажиллагаа 2 дугаар сарын 9-нд ХХААХҮЯ дээр болжээ.

Энэхүү аяны бэлтгэл ажлын хүрээнд нийгмийн хандлагыг өөрчилж, худалдан авагчдыг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалсан нийгмийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд Ерөнхий сайдын санаачилсан энэхүү аяныг Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгчид, уран бүтээлчид дэмжиж “Монголдоо бүтээе” уриалгыг олон нийтийн сүлжээнд эхлүүлээд байна. Энэхүү аянд  “Витавит”, “Өгөөж чихэр боов” ХХК, “Сүү” ХХК, “Алтанговь” ХХК, "Golden Gobi Брэнд" , “Ичкрем” ХХК,  "BEST MEBEL" ХХК, "KitchenALL" брэнд, “Ариунаа Сүри” бренд  зэрэг 100 гаруй үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалан дуу хоолойгоо нэгтгээд байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал