Г.Тэмүүлэн: Хүлээлттэй байсан хууль, тогтоомжийгбаталж, эрхзүйн орчныг бүрдүүллээ

2017 Оны 2 Сарын 10

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Шинэ УИХ-ыг бүрдүүлснээс хойш хагас жил гаруйн хугацаанд ажиллаж, хүлээлттэй байсан хууль, тогтоомжийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүллээ. Сонгуулийн үеэр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан, мөн Засгийн газрын хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан хэд хэдэн бодлогын шийдвэр гарсан.Тухайлбал, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Мөн малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Дээр нь малчдын зээлийн хүү 18 хувь байсныг 15 болгож бууруулах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Залуу ээжүүд үр хүүхдээ өсгөн бойжуулах хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болсон. Малчдын хөдөлмөрлөсөн нэг жилийг 1.2 жилээр ахиулан тооцдог болох хөдөлмөрийн хуулийн зохицуулалт хийлээ. Энэ мэтчилэн нийгмийн олон асуудал шийдлээ олоод байна.Үүний үр дүнд малчдад чиглэсэн, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогын шийдлүүд гарч ирлээ гэж дүгнэж байна. Ээлжит бус чуулган хуралдах эсэх нь хүн бүрийн анхааралд байна. Бид ээлжит бус чуулган хийх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ тодорхой шийдвэр гараагүй. Мэдээж эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулахтай холбоотой асуудлыг ярьж таарах байх. Дээрээс нь өнөөдөр хэлэлцэж байгаа ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал байна. Үүний үр дүнгээс хамаарч ээлжит бус чуулганыг хэлэцүүлэх эсэх, үүнтэй улбаалан улсын төсөвт өөрчлөлт орох асуудал гарч ирэх болов уу" гэлээ. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал