М.Билэгт: Хойш нь тавьсан асуудалгүй чуулган боллоо

2017 Оны 2 Сарын 10

УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн М.Билэгт "УИХ-ын намрын чуулган ачаалал ихтэй байж, нийгэм, иргэд, залууст хэрэгтэй олон хуулийн төслийг баталж амжлаа. Наад зах нь нийгмийн бодлогын чиглэлээр Ахмадын тухай хууль, олон хүүхэдтэй ээжүүдийн ажилласан жилийг нэмэгдүүлэх талаар, мөн эрүүл мэндийн салбарт хэрэгтэй эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Өнгөрсөн хугацаанд хуулийн заалтад байсан алдааг засахын тулд нэлээд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ намрын чуулган ачаалал ихтэй байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, цаг сунган ажиллаж, их олон асуудлыг шийдлээ. Үр дүн сайн байлаа. Энэ хэмжээгээрээ асуудлуудаа шийдвэрлэж чадсан. Шийдээгүй хойш нь тавьсан асуудал байхгүй" гэсэн юм. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал