Ж.Энхбаяр: УИХ-ын намрын чуулган маш үр дүнтэй өндөрлөж байна

2017 Оны 2 Сарын 10

УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.

Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "УИХ-ын намрын чуулган маш үр дүнтэй өндөрлөж байна. Их завгүй байсан. Монгол УлсынҮндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж маш том бодлогын бичиг баримтыг баталсантай холбогдуулан Гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах үзэл баримтлал гэсэн дагалдах хоёр том үзэл баримтлал гардаг. Батлан хамгаалах үзэл баримтлалыг өмнөх парламентын хамгийн сүүлийн хаврын чуулганы хуралдаанаар баталсан. Үзэл баримтлал батлагдан гарсантай холбоотойгоор салбарын хууль эрхзүйн шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлага бий болдог. Энэ бүхнийг намрын чуулганаар бүрэн хэрэгжүүлж дууслаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай, Батлан хамгаалах тухай, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай, Цэргийн албаны тухай, Хилийн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Тагнуулын байгууллагын тухай хууль гэж үндсэндээ тусгай чиг үүргийн батлан хамгаалах салбартай холбоотой эрхзүйн өөрчлөлтийг иж бүрнээр нь хийж дууссан. Энэ их том амжилт. Заримд нь хамгийн багадаа 15-23 жилийн өмнө өөрчлөлт хийж байсан хуулийг дахин цоо шинээр боловсруулж, баталлаа. Үүнд би нэлээд олон ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ парламентын хийсэн том ажил. Мөн гадаад харилцааны салбартай холбоотой гурван хуулийн төслийг хэлэлцэж байна. Дипломат албаны тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан. Одоо бид Гадаад харилцааны тухай хуулийн хэлэцүүлгийн шатанд явж байна. Монгол Улсын гадаад харилцааг нэг бодлого, нэг цонхоор харах зайлшгүй шаардлага байгаа. Уг хуулийг бид энэ чуулганаар баталж арай амжсангүй. Ирэх чуулгаанаар оруулна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал