С.Батболд "СоцИнтерн" байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

2017 Оны 3 Сарын 7

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй "СоцИнтерн" байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Уг хуралд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын гадаад харилцааны албаны дарга Б.Мөнхжин нарын төлөөлөгчид оролцсон юм.
УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар дахин 4 жилийн хугацаатай ажиллахаар улиран сонгогдсон байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал