Л.Оюун-Эрдэнэ Прогрессив Аллианс байгууллагын Гүйцэтгэх зөвлөлд сонгогджээ

2017 Оны 3 Сарын 13


Зүүн төвийн социал демократ үзэл баримтлалтай дэлхийн 100 гаруй орны улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал 2017 оны 3 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрөв.
МАН тус байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн идэвхтэй гишүүн байж ирсэн юм. 

Ээлжит хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалын ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрийн удирдагчид багтсан бол манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогджээ.


Түүнчлэн МАН-ын урилгаар Прогрессив Аллиансын дараагийн хурлыг ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо хийхээр тогтсон байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал