Ж.МӨНХБАТ: МОНГОЛЫГ ӨРӨНД НӨХДҮҮД ГАДААД РУУ ЗУГТААЖ БАЙНА

2017 Оны 6 Сарын 30

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Өчигдөр юу болов. А.Гансүх гээд Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нөхрийг шүүх хурал болоход нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэчихэж байгаа юм. Энэ хүн Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсныг монголын ард түмэн мэднэ. Дараа нь З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан. Ганбат гээд нөхөр Америк ч билүү, Сингапурт ч билүү амьдарч байгаа гэсэн. Монголын цагдаа очоод барья гэхээр гадаадын иргэн гээд барьж болдоггүй. Байдал ийм л байгаа шүү дээ. Дараа нь яахав. Өөрсдийгөө цагаатгах уу. Шүүх, прокурорыг хэн томилогдов гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа” хэмээн УИХ-ын чуулганы үеэр ярьсан юм

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал