МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ: ТАНЫ ЯРИАД БАЙГАА 5.5 ТЭРБУМЫН 50 ХУВИЙГ НЬ ТА АВААД ХЭРЭГЛЭЧИХСЭН БАЙХГҮЙ ЮУ

2017 Оны 6 Сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёрын хооронд багагүй маргаан дэгдсэн юм. Учир нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай нам 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар дампдуурдаг, танай нам 5.5 тэрбум ам.доллар авахаар сэргэдэг гэж тарих угаахаа болих хэрэгтэй” хэмээн хэлсэн. Түүний хариуд МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Таны яриад байгаа 5.5 тэрбумын 50 хувийг та аваад хэрэглэчихсэн байхгүй юу. Та хэрэглээгүй юм бол Монголбанкны Золжаргал чинь аваад хэрэглэчихсэн” хэмээн хэлсэн юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал