Ж.Эрдэнэбат: Санал хураалт, гарах үр дүнг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна

2017 Оны 7 Сарын 7

​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1,731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. 

​Тэрбээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. 

Мөн ​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан.  Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй” гэлээ.

12:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1,731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав хувиар илүү байгаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал