Хэлмэгдэгсдийн дурсгалд МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2017 Оны 9 Сарын 10

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд, намын Удирдах зөвлөлийн ажлын албаныхан Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 21 жил болж байна.

Өөрөө хэлбэл их хэлмэгдүүлэлт болсноос хойших 80 жил болж байгаа юм. Албан бус мэдээгээр 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд 1939 оноос эхлэн 31 мянга орчим хүнийг цагаатгажээ. Хэлмэгдэгсдийн ар гэх, ач зээ болох 18 мянга гаруй иргэнд 16.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг мөнгөн тусламжийг хэлбэрээр олгосон байна.

Энэ жил анх удаа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж гадаад дотоодын эрдэмтэд их хэлмэгдүүлэлтийн талаарх үнэн зөв мэдээлэл солилцохын зэрэгцээ цаашид авч хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлсон байна. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуульд УИХ гишүүд жил орчим хугацаанд хамтран ажиллаж энэ сарын 7-ны өдөр УИХ даргад шинэчилсэн хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэхүү хууль намрын чуулганаар хэлэлцэгдэх юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал