МАН -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Баянзүрх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

2017 Оны 9 Сарын 30

МАН -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Ахмадуудад тулгардаг асуудал тэр дундаа эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдхээр МАН хэд хэдэн зүйл заалтыг 2016 оны УИХ сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Эхнээсээ ахмадын ач санах хууль, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэх мэт доривтой бодитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байгааг ахмаддаа тайлагналаа.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэр дундаа нийслэлийн засаг даргын зүгээс ахмадуудруу чиглэсэн тодорхой бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал ахмадын орон сууц хөтөлбөрийг нэлээн өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна юм. Ингэснээр нас өндөр гарсан ахмад буурлууддаа ая тухтай амьдрах боломжоор хангаж байна. Цаашид энэхүү ахмадын орон сууц хөтөлбөрийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж олон ахмадыг хамруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Мөн Улаанбаатар хотод ахмадын сувиллын төв байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг энэ үеэр МАН -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан хэлж байлаа. Сүүлийн дөрөв таван жил яригдаж байгаа ахмадын сувиллын төвийг байгуулснаар харж хандах хүнгүй өндөр настнууд болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа асарч тойглож байх юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал