Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Урлагийн Их наадам боллоо

2017 Оны 10 Сарын 18

Өнгөрөгч Бямба гаригт Тусгаар тогтнолын ордны Их танхимд Нийслэлийн НАМЗХ-ны залуучууд Урлагийн их наадмаа хийж авьяастнуудаа тодруулсан байна.

Их наадмын үеэр Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны салбар зөвлөлийн шилдгийн шилдэг залуучууд хурд, хүч, авьяасаа сорин өрсөлдөж гал гарсан үзүүлбэрүүдийг үзүүлж байсныг шүүгчид онцоллоо.


Ерөнхий шүүгчээр МУГЖ Бат-Өлзий, Шүүгчдээр МУГЖ Энхгэрэл, Мотиви хамтлагийн дуучин Сайнцогт нар ажилласан.


Салбар зөвлөлөөсөө шалгарч, дүүргийнхээ шилдэг нь болон Нийслэлд хүчээ үзсэн 9 дүүргийн залуучууд Мэндчилгээ, хамтлаг дуу, үндэсний хөгжим, хамтлаг бүжиг, “Төгсөшгүй үргэлжлэл” гэрийн даалгавар зэрэг 5 төрлөөр өрсөлдөж Сонгинохайрхан дүүргийн залуучууд Тэргүүн байр, шилжих явах цомын эзэд болжээ. Дэд байранд Баянгол дүүрэг, Гутгаар байранд Багахангай дүүргийн залуучууд орсон байна.

Мөн шилдэг Мэндчилгээны төрөлд Сүхбаатар дүүргийн НАМЗХ,
Шилдэг үндэсний хөгжим төрөлд Хан-Уул дүүргийн НАМЗХ
Шилдэг Гэрийн даалгавар төрөлд Баянгол дүүргийн НАМЗХ
Шилдэг Хамтлаг дуу төрөлд Сонгинохайрхан дүүргийн НАМЗХ
Шилдэг Хамтлаг бүжиг төрөлд Багахангай дүүргийн НАМЗХ тус тус шалгарч шилдгүүд болсон байна.
Урлагийн Их наадамд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дарга Б.Мөнхбат болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Тэргүүлэгч нар оролцлоо.

НАМЗХ нь өдгөө 60 мянга гаруй гишүүнтэй бөгөөд 1997 онд МАСЗХ нэртэйгээр байгуулагдаж, 21 аймаг, 339 сум, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд салбар хороодоо байгуулан үндэсний хэмжээний бүтэц, орон тоотой залуусын байгууллага болсноо албан ёсоор зарлаж байсан түүхтэй.НАМЗХ хувь хүнд хөгжих, залуусын нөхөрлөл хамтын ажиллагааг өргөтгөх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, гадаад хамтын ажиллагаа, улс төрийн идэвх оролцоотой байх боломжийг нээж өгдөг билээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал