ДУНДГОВИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 75 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО

2017 Оны 10 Сарын 29

Дундговь аймгийн Монгол Ардын Нам 75 нас хүрч баяраа тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,  намын хорооны үе үеийн дарга С.Батмөнх, Ж.Адъяа, Д.Чандмань, С.Сүхбаатар, Б.Амарсанаа, намын хорооны үе үеийн ажилтнууд урилгаар оролцлоо. Баярын хуралд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Монгол улсын ерөнхий сайд Ү.Хүрэлсүх нарын баярын илгээлтийг тэдгээрийн бие төлөөлөгч нар уншиж гардуулсан юм. Дундговь аймгийн МАН-ын хороо МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор шагнагдсан нь аймгуудаас анхных аж. Баярын хуралд аймгийн намын хорооны дарга Баатарын Амарсанаа илтгэл тавьж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Содномын Батмөнх, намын ахмад ажилтан Данзандагвын Бизъяа,  аймгийн ИТХ-ын дарга Сумъяагийн Сүхбаатар, аймгийн  Засаг дарга Оргын Бат-Эрдэнэ нарын олон хүн баяр хүргэж үг хэллээ. Мөн төрийн одон медалиар болон МАН-ын шагналаар шагнагдагсдад шагналыг гардуулж баяр хүргэв. Баярт зориулан бөхийн барилдаан болсон байна. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал