ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ АЖИЛ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 70 ХУВЬТАЙ БАЙНА

2017 Оны 11 Сарын 3

           

   

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил 10 сарын 27-ноос эхэлсэн. Нийт 10 өдрийн турш үргэлжлэх төлөөлөгч сонгох ажил нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай байна. Тодруулбал, Баянгол, Сонгинохайрхан, Багануур, Налайх, Хан-Уул, Багахангай дүүрэг төлөөлөгчөө сонгож дуусжээ. Эдгээр дүүргийн анхан шатны намын хорооны хурал нь 80 орчим хувийн ирцтэй хуралдаж нийт зургаан дүүргийн 99 төлөөлөгч тодорхой болоод байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн төлөөлөгчид тодорхой болох бол 11 дүгээр сарын 05 өдрөөс өмнө үлдсэн дүүргүүд болох Сүхбаатар, Баянзүрхээс XXVIII Их хуралд оролцох төлөөлөгчид сонгогдох юм.

            Монгол Ардын Намын XXVIIIхурлын төлөөлөгч сонгох журмын дагуу 1072 төлөөлөгчийг нийслэл болон аймаг орон нутгаас, үлдсэн 237 төлөөлөгч нь квотоор оролцоно. Төлөөлөгчдийг сонгохдоо сум, хорооны намын байгууллагын бүх гишүүдийн оролцсон хурлаас ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан хүнийг сонгоно. XXVIII Их Хурлын нийт төлөөлөгчдийн 20 орчим хувь нь нийслэлд харьяалалтай 80 гаруй хувь нь орон нутагт амьдардаг төлөөлөгчид байх юм. Дашрамд дуулгахад Монгол Ардын Нам 230 мянга гаруй гишүүд, 1815 үүр ажиллаж байна. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал