XXVIII Их хурлын төлөөлөгчид сонгогдлоо

2017 Оны 11 Сарын 7

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил 10 дугаар сарын 27-ноос энэ сарын 06-ны өдрийг хүртэл орон даяар амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Анхан шатны байгууллагаас ирүүлсэн Их Хурлын төлөөлөгчдөд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг маргааш Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд ирүүлэх юм.

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд  болох Монгол Ардын Намын XXVIII Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцоно.

Монгол Ардын нам Журамд зааснаар “төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгожээ.

            Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намд 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна. 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал