МАН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ

2017 Оны 11 Сарын 21

Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар XXVIII Их хурлын төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Үүний дараа төлөөлөгч Золбоогийн гаргасан нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлэхгүйгээр шууд санал хураах горимын саналыг төлөөлөгчдийн олонхи дэмжлээ. Яг одоо Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал