МАН-ЫН XXVIII ИХ ХУРЛЫН ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ХУРАЛДААН УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

2017 Оны 11 Сарын 22

МАН-ын XXVIII Их хурлын гурав дахь өдрийн хуралдаан удахгүй эхэлнэ. Тус хуралдаанаар Их хурлаас баталсан Бага хурлын 369 төлөөлөгчийг сонгох юм. МАН-ын XXVIII Их хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдөж 1283 төлөөлөгч санал өгсөн билээ. Санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.1 хувийн санал авснаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын 15 дахь даргаар сонгогдсон юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал