Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт болж байна

2017 Оны 11 Сарын 23

Монгол Ардын Намын XXVIII Их хурал дөрөв дэх өдрөө намын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалтаар үргэлжилж байна.

Их хурлаас 369 гишүүнтэй Бага хурал, 15 гишүүнтэй Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг нууц санал хураалтаар сонгох юм. Бага хурлын гишүүнд танхимаас нэмж 54 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Санал хураалтын дүн өнөөдөр үдээс хойш гарна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал