Сэлэнгэ аймгийн намын хорооны шинэ бүрэлдэхүүн өнөөдөр сонгогдоно

2018 Оны 1 Сарын 26
Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын XXV Бага хурал амжилттай үргэлжилж байна. Бага хурлаар Мандатын комиссын илтгэл, XXIV-XXV бага хурлын хооронд хийсэн ажлын тайлан, Хяналтын хорооны тайлан илтгэлийг сонсож, төлөөлөгчид саналаа хэллээ. Мөн Бага хурлаар Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Хяналтын хорооны гишүүдийг шинэчлэн батлана. Сэлэнгэ аймгийн намын хорооны 79 гишүүн, Хяналтын хорооны 9 гишүүнийг сонгох санал хураалт төлөөлөгчдийн 91,5 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.
Аймгийн Монгол Ардын Намын 7942 гишүүнийг төлөөлж тус Бага хуралд 199 төлөөлөгч сонгогджээ. Тэдгээрийн 109 нь буюу 58,3 хувь Бага хуралд анх удаагаа сонгогдсон хүмүүс байна. Нийт төлөөлөгчдийн 77 нь буюу 41,2 хувийг эмэгтэйчүүд, 109 нь буюу 58,8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн төлөөлөгчдийн 37 нь буюу 20,1 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 76 нь буюу 40,7 хувь 36-45 насныхан, 50 нь буюу 27,1 хувь 46-60 насныхан , 24 нь буюу 12,1 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүн намын ахмад, дунд, залуу үеийнхнийг бүрэн төлөөлж Намын залгамж холбоог илэрхийлж чаджээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө залуу халуун нас, эрдэм мэдлэг, авьяас чадвараа харамгүй зориулсан манай ахмад үеийн төлөөлөл болж 24 ахмад тус Бага хуралд төлөөлөгчөөр сонгогдсоны дотор хамгийн ахмад нь 82 настай гишүүн Вандангийн Лхагжав, 75 настай Аймгийн намын хорооны тэргүүлэгч, аймгийн намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Давгийн Бадарч нар байна. Төлөөлөгчдийн 149 буюу 79,9 хувь нь дээд боловсролтой байгаа нь манай намын боловсон хүчний боловсрол, мэдлэг чадвар ажил амьдралын баялаг туршлагын арвиныг илтгэн харуулж байгаа бөгөөд төлөөлөгчдийн 36 буюу 18,1 хувь нь эдийн засагч, 32 буюу 16,1 хувь нь инженер хүмүүс байна.
Тус Бага хуралд 15 хуульч, 25 багш , 6 эмч, 68 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологич бусад төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөгч сонгогджээ. Улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, зах зээлийн харилцааг төлөвшүүлж хөгжүүлэхээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж яваа бизнес эрхлэгчдийн төлөөлөл 61 буюу 30,6 хувь байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал