Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо дарга, дэд даргаа сонголоо

2018 Оны 1 Сарын 29

Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо өнгөрсөн баасан гаригт XXV Бага хурлаа хийж, намын дарга, дэд даргаа сонголоо. Намын даргаар Ш.Оргил улиран сонгогдсон бол дэд даргаар дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Рэгзэдмааг 100 хувийн саналаар сонгосон юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын 79 гишүүн, Хяналтын хорооны 9 гишүүн болон тэргүүлэгчдийн сонгож, тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү намын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахын зэрэгцээ Мандатын комиссын илтгэл, XXIV-XXV бага хурлын хооронд хийсэн ажлын тайлан, Хяналтын хорооны тайлан илтгэлийг сонсож, төлөөлөгчид санал бодлоо хэлсэн юм.

Бага хуралд 7942 гишүүнийг төлөөлж 199 төлөөлөгч оролцсоны 58,3 хувь нь анх удаа сонгогдсон төлөөлөгчид байв. Мөн Бага хурлын үйл ажиллагааны хүрээнд Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй намын Удирдах Зөвлөлийн ажлын албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал