Их жанжны 125 жилийн ойгоор 125 хүн Монгол Ардын Намын гишүүн боллоо

2018 Оны 2 Сарын 2

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намд шинээр гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордноо боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар оролцож Монгол Ардын намд гишүүнээр элсч буй 125 хүнд намын батлах гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд арга хэмжээг нээж үг хэлэхдээ “тэмдэглэлт энэ өдөр  Их жанжин  Сүхбаатарын тулгын чулууг нь тавьсан  Монгол Улсын улс төрийн ууган хүчин  Монгол ардын  намд  бүл нэмэн, үзэл бодол, сэтгэл  зүрхээрээ нэгдэн элсэж байгаа та бүхэндээ  намынхаа  хоёр зуун мянган гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе” хэмээгээд “Монгол Улсын  тусгаар тогтнол, өнөөгийн  эрх чөлөө, ардчилалын суурийг тавьсан түүний баатарлаг үйлсийг дурсан санаж, хойч үе, хүүхэд, залуучууддаа үнэн бодит түүхийг сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгоход чиглэсэн олон ажлууд өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна. Нэг хүний мэндэлсэн баярын өдрийг тэмдэглэж байгаа гэхээс илүүтэй, нийгэм улс төрийн хувьд  хувьсгал авчирсан үйл хэргийг, түүхийн үнэнийг түмэн  олондоо сурталчилан таниулах арга хэмжээ юм” гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр нийслэлд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товчхон танилцуулсан юм.

Түүхт энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор жанжины төрсөн гэрийн буурь байрладаг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Шийдвэрийн тогтоолыг тухайн хорооны иргэдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Дамдины Сүхбаатар нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын  байгуулсан гавьяаг үнэлж баршгүй, төдийгүй түүхэнд дэлхий дахинд дуурсагдах хүн юм.

.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал