Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн хүрээнд "Монголын түүх" II олимпиад болно

2018 Оны 2 Сарын 23

ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ХҮРЭЭНД “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “Thanks man” ТББ болон МУБИС ХАМТРАН  ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ “МОНГОЛЫН ТҮҮХ”-ИЙН II дугаар олимпиад энэ сарын 26,27-нд болно.
 
Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн 11-12 дугаар  ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү олимпиад нь тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Эссэг эх орон, тусгаар тогтнолын илтгэсэн 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн ерөнхий мэдлэгийн хүрээнд бичихээр удирдамжид тусгажээ.
 
“Монголчууд бидний түүхэн замнал хүн төрөлхтний соёл иргэншилд баларшгүй ул мөрийг үлдээсэн, тэдний өв их соёл, түүхэн бүтээл туурвил нь өдгөө дэлхийн түүхч, судлаачдын гол судалгааны чиглэл болон хөгжиж байна. Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй” гэдгийн зохион байгуулагчдын зүгээс онцолж буй юм. Тиймээс эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа ажээ.
 
Олимпиадад оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр гурван байрт шалгаруулж, медаль, батламж, мөнгөн шагнал болон дурсгалын зүйлээр шагнахаас гадна бэлтгэсэн сургууль, заах арга нэгдлийг байр эзлүүлж цом, батламж, дурсгалын зүйл гардуулах юм байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:77441921, 88553039, 99220020, 88090117
 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал