Монгол Ардын Намын боловсон хүчнээ чадавхижуулах ажил үргэлжилж байна

2018 Оны 4 Сарын 16

Монгол Ардын Нам, Удирдлагын академи хамтран намын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажил дөрөв дэх жилдээ амжилттай үргэлжилж, 2016 оны элсэгчид дипломоо гардан авлаа.  

Монгол Ардын Нам XXVIII Их хурал, Намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэх, орон нутгийн намын байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх, идэвхтэн сонгуультнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Удирдлагын Академитай хамтран 2014 оноос сургалтын гэрээ байгуулан ажиллаж буй юм.

Энэ хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын алба, УИХ дахь бүлгийн ажлын алба, аймаг, нийслэл намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас нийт 87 оюутан Удирдлагын Академид элсэн суралцаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Ардын Намын захиалгаар нийт 197 оюутан Төрийн Захиргааны мэргэшүүлэх дипломын 1.5 жилийн сургалтад хамрагдаж амжилттай төгсөөд байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал