Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх семинар зохион байгууллаа

2018 Оны 4 Сарын 27

Монгол Ардын Нам боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд үргэлжилсээр байна. Энэ удаад ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Бонн хотын Социал Демократ намтай хамтран "Намын дотоод ардчилал, улс төрийн хүсэл зоригийг бүрдүүлэх нь" сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа.

Сургалт, семинарт Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар тэргүүтэй газрын дарга нар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаныхан, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга нар болон ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш, ХБНГУ-ын Бонн хотын Социал Демократ намын дарга Габриел Кунцэ нар оролцлоо.

 

Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл суларсан энэ үед намд дотоод ардчилал бий болгох нам, боловсон хүчнийг чадавхжуулах нь ихээхэн чухал байгааг Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх онцлоод сургалт семинарыг зохион байгуулж буй ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сан болон Бонн хотын Социал Демократ намын даргад Монгол Ардын намын удирдлагын зүгээс талархал илэрхийлсэн юм.

Монгол Ардын Нам Фридрих Эбертийн Сантай 25 жилийн турш хамтран ажиллаж буй. Түүнчлэн ХБНГУ-ын Социал Демократ намтай найрсаг хамтын ажиллагаатай байж идэвхтэй хамтран ажилладаг. Хоёр намын хувьд газар зүйн өөр бүсэд оршдог ч тулгарч буй сорилт бэрхшээлийн хувьд адил байж, шинэчлэлийн процесс нэгэн зэрэг явж буй. Тиймээс энэхүү семинар нь асуудлаа хамтдаа ярилцаж, харилцан мэдээлэл санал солилцон үр дүнтэй арга хэмжээ болж байгааг ХБНГУ-ын Фридрих-Эбертийн-сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш онцоллоо.

 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал