БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн шилдэг сургуультай хамтран ажиллана

2018 Оны 5 Сарын 23

Монгол Ардын намын дэргэдэх Стратеги Академийн урилгаар БНХАУ-ы Хуажон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирээд буй юм. Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БНХАУ-ын Хуажон Их сургуулийн Электрон мэдээлэл, харилцааны сургуулийн дэд захирал Чен Вэнчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд Стратеги Академийн талаар товч танилцууллаа. Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, пиар мониторингийн Стратеги Академи нь 60 жилийн түүхтэй, Монгол Ардын Намын уураг тархи болсон бодлогын тинк танк байгууллага юм. Стратеги Академи болон Хуажон Их сургуультай 2016 онд хоёр улс хооронд мэдлэг, туршлага солилцох, боловсон хүчин сургах хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад тэрбээр баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр талууд сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, сургах, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцов.  

БНХАУ-ын Хуажон Их сургууль нь анх 1952 онд байгуулагдсан, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр үндэсний хэмжээний сургуулиудын нэгдүгээрт эрэмбэлэгддэг ба дэлхийн 100 шилдэг сургуулийн нэг юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал