МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа

2018 Оны 5 Сарын 30

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Нам /ХКН/-ын урилгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга, Үзэл суртлын сайд Хуан Кунминтэй уулзаж, хоёр намын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, “Нэг бүс нэг зам” болон “Хөгжлийн зам” санаачилгыг уялдуулах ажлыг урагшлуулах талаар санал солилцов.

Энэ үеэр ноён Хуан Кунмин “Монгол, Хятад хоёр улсын харилцаанд хөгжлийн чухал боломж бүхий шинэ түүхэн үеийг эхлүүлж байгаа”-г онцоллоо. Түүнчлэн Хятадын талаас улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх замаар ард түмний амьдралд бодит ашиг, хувь хүртээх талаар хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал