ОРЧИН ҮЕИЙН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД АЙЛЧИЛЖ БАЙНА

2018 Оны 8 Сарын 21

Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги Академийн урилгаар Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны яамны дэргэдэх Орчин үеийн дэлхий судлалын төвийн дэд эрхлэгч Фу Даганаар ахлуулсан ажлын хэсэг Монгол улсад айлчилж байна.

Энэ сарын 20-22 хооронд айлчлах хугацаандаа “Нэг бүс Нэг зам”-ын хамтын ажиллагааны сэдвээр Монголын талтай санал бодлоо солилцох юм. Ажлын хэсэг Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академитай хэлэлцүүлэг өрнүүлж, “Нэг бүс, Нэг зам” санаачлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах болох талаар ярилцах хүсэлт тавьсан. Үүний дагуу Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги Академийн С.Наранбаяр хүлээн авч уулзалт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр Орчин үеийн дэлхий судлалын төвийн дэд эрхлэгч Фу Даган “Нэг бүс Нэг зам” санаалчагийн талаарх товч мэдээлэл хийсэн юм.

Өнөөдрийн байдлаар Нэг бүс нэг замын дагуу 24 улсын 82 эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж, бараа бүтээгдэхүүний худалдааны нийт эргэлт 5 их наяд долларт хүрчээ. Тухайлбал Хятадаас бусад улс руу 70 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй үүнийг дагаад олон хүн ажилтай болсныг онцолж байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд хоёр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний дараагаар Орчин үеийн дэлхий судлалын төвийн дэд эрхлэгч Фу Даган, уг төвийн Стратеги судлалын хэлтсийн дарга, профессор Ли Диншин, судлаач Хуан Руй, Мяо Тяньтянь нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзах юм.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал