Нийслэлийн МАН-ын хурлаар дэд дарга, тэргүүлэгчдээ сонголоо

2018 Оны 9 Сарын 24

Нийслэлийн МАН-ын хурал 34-р Бага хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болж, намын даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон. Намын шинэ дарга ажилдаа шуурхайлан орж, бямба гаригт Нийслэлийн Монгол ардын намын Анхдугаар хурлыг хуралдууллаа. Хурал гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэйгээр эхэлж, намын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар санал оруулав. Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, харин орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Харин заалнаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон засаг даргын орлогч Д.Энхтөр нарыг дэвшүүлж, нууц санал хураалт явуулан баталсан юм. Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томиллоо.

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ