ЗТХ-ИЙН САЙД Я.СОДБААТАРТ МАН-ЫН УДИРДЛАГУУД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

2018 Оны 10 Сарын 5

УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад нэр дэвшиж 90,8 хувийн саналаар дэмжигдсэн сайд Я.Содбаатартай Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар уулзаж цаашдийн ажилд амжилт хүслээ. Уулзалтын үеэр Я.Содбаатар сайд: “Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана.” гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарын товч танилцуулга:

1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр

2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр

2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байна.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал