Монгол бахархлын өдөр тохиож байна

2018 Оны 11 Сарын 8

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолд мөн “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцлоо.

Засгийн газрын өнгөрөгч аравдугаар сарын 31-ний хуралдаанаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэснээр өнөөдөр, маргааш хоёр өдөр бүх нийтээр амрах юм.

Их эзэн Чингис хааны 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр 14 цагаас болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал