Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна

2018 Оны 11 Сарын 12

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргүүдийг хурлаа хийж, ажлаа эрчимжүүлэн шинэчлэлийн гараагаа эхлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу дүүргүүд бага хурлаа хийж, МАН-ын хорооны дарга, гишүүдээ шинээр сонгож байна.

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна. Хурлын үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх намын бодлого хөтөлбөрөө хэлэлцэж, алдаа оноогоо шүүн ярилцаж буй юм. Дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд “Бид цаашид ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд амласан ажлуудаа үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх болно. Мэдээж бидэнд алдаа дутагдал байгаа ч үүнийгээ эндээ ярилцаад, цаашид засч залруулаад явах болно” гэв.

Хуралд нийт 157 төлөөлөгч оролцож байгаагаас 89 хүнийг дүүргийн намын гишүүнээр, есөн хүний хяналтын хорооны гишүүнээр сонгох юм.

Сүүлийн: НИЙСЛЭЛ

Онцлох: НИЙСЛЭЛ