Д.БАТБААТАР: МАН ХЭН НЭГЭН ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨГӨӨГҮЙ

2018 Оны 11 Сарын 29

Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн эх сурвалж тодорхойгүй мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн байна. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор хэллээ.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал