Гадаад харилцааны үе, үеийн сайдууд, ахмад дипломатууддаа хүндэтгэл үзүүллээ

2019 Оны 3 Сарын 1

 

Монгол ардын нам байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг "Эх орончдын баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр шинэ гишүүд элсүүлэх үйл ажиллагаа, , Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдаж байна.

Мөн “Эх орончдын баярын өдөр”-т зориулсан баярын хурал Тусгаар тогтнолын ордонд болж, Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны үе үеийн сайдууд, Бүрэн эрхт Элчин сайдууд, МАН-ын гишүүн, ахмад дипломатуудын хүндэтгэлийн уулзалт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МАН-ын Гадаад харилцааны газрын дарга Х.Сайхансанаа, МАН-ын Улс төрийн бодлогын газрын Н.Батсүмбэрэл, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар зэрэг албан тушаалтнууд оролцлоо .

Энэ үеэр МАН-аас томилогдон ажилласан ахмад үе үеийн Гадаад харилцааны сайдууд, дипломатууд хүрэлцэн ирж гадаад харилцааны салбарын ажлыг тайлагнан хэлэлцэв.

Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “ Бид уламжлал болгоод намын баярын өдөр үе, үеийн дипломат албанд ажиллаж байсан ахмадуудыгаа цуглуулж уулзаж байгаа. Энэ уулзалтыг ашиглаад ахмадуудынхаа үнэтэй зөвлөгөө үгийг сонсож, саналыг сонсож байх хэрэгтэй юм. Бид ажилдаа түүртээд тэр бүр ахмадуудынхаа үгийг сонсож чаддаггүй. Гадаад яамны дэргэд "Дипломат академи" гэж байгаа. Энд ахмад дипломатуудыгаа тэнд ажиллуулна гэж бодож байгаа. Залуу дипломатуудаа энэ ахмад дипломатуудаараа дамжуулаад сургаж байх нь чухал. Үе үеийн дипломатуудыг сургадаг байсан тогтолцоо өөрчлөгдсөн байгаа. Түүнийг орлох тогтвортой боловсон хүчнээ бэлддэг механизм бүрдээгүй байгаа. Үүнийг бэлтгэхэд ахмадуудыгаа оролцуулья гэж бодож байгаа. нилээд бодсон ажил байна.Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно” гэв. 

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал