ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2019 Оны 5 Сарын 6

Яг одоо сумын иргэдтэй уулзаж байна. Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр сумын олон жил хүлээгдэж орхирдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Тухайлбал 47 жилийн өмнө баригдаж хуучирч, муудсан ерөнхий сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн асуудлыг нь сургуулийн багш, хамт олонд, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхдийн хүчин чадалтайгаар багтаамж, стандартыг нь нэмэгдүүлж барих юм. Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар эрчим хүчний сайдад даалгалаа. Жаргалтхаан суманд онцгой байдлын бүлгийг 12 хүнтэйгээр байгуулахаар боллоо. Түүнчлэн суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс нийгэм, улс орны талаар асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал