Дахин болон Нөхөн сонгуулиудад МАН ялалт байгууллаа

2019 Оны 7 Сарын 2

Өнгөрөгч ням гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр орон нутагт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж дүнгээ гаргасан байна. Дөрвөн аймагт явагдсан дахин болон нөхөн сонгуулиудад Монгол Ардын Нам ялалт байгууллаа.

Тодруулбал Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21-р тойрогт буюу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /Аймгийн ИТХ/, Ховд аймгийн Мөнххайрхан сумын /Сумын ИТХ / сонгуульд, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын /Сумын ИТХ / сонгуульд тус тус үнэмлэхүй ялалт байгуулав.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 2018 онд орон нутагт 9 тойрогт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж 7 тойрогт нь Монгол Ардын Нам ялалт байгуулсан юм.

 

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал