Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2019 Оны 7 Сарын 10

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.07.10/ Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүд, газар хэлтсийн дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагууд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Монгол Улсад суугаа гадаад орнуудын  Элчин сайд нарын төлөөлөл оролцов.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал