Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

2019 Оны 9 Сарын 18

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг нэмэгдүүллээ.

Ерөнхий сайд У.ХүрэлсүхХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг ТөвСэлэнгэ аймагт ажиллав. 

Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм. 

Энэ онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариаүүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамалнийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариаүүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тоннтөмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтойгэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилд БулганХөвсгөлОрхонАрхангайӨвөрхангайУвс  болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол ТөвДархан-УулДорнодХэнтийСүхбаатар болон Сэлэнгэ аймгийнхойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалтгангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэгбуурахаар байгаа юм байна.  Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариатариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудайхураахаар төлөвлөжээЕрөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ.

3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах компайн хүлээлгэн өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн  нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв.  Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлийн: ЗАСГИЙН ГАЗАР

Онцлох: ЗАСГИЙН ГАЗАР