“Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээ Орхон, Булган аймагт амжилттай болж өндөрлөлөө

2019 Оны 11 Сарын 13

”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайлал оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээг  Орхон, Булган аймгуудад зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон НАМЭХ-ны Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч С.Оюунбилэгээр ахлуулсан НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Ц.Нацагдорж, Б.Сэмжидмаа, Ч.Ундрам, Б.Бүдээхүү нар мөн НАМЭХ-ны Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нар оролцсон юм.

Арга хэмжээний эхэнд Хөгжлийн төлөө “Walk the Talk” буюу “Алхангаа ярилцъя” хөдөлгөөнд нэгдэхийг аймгуудын удирдлага, иргэд олон нийтэд уриалж, НАМЭХ-ны бүсгүйчүүд болон орон нутгийн эмэгтэйчүүдтэйгээ 30 минут дасгал хөдөлгөөн хийж, хамтдаа шийдэл эрэлхийллээ.

“Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” арга хэмжээний хүрээнд Дэд ерөнхийлөгч С. Оюунбилэг,“Тогтвортой хөгжил-Хариуцлагатай хэрэглээ”сэдвээр илтгэл тавьсан бол Дэд ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Монголын бизнес эрхлэгч болон нийт эмэгтэйчүүдийг дэмжих үндэсний сүлжээ” сэдвээр, мөн Дэд ерөнхийлөгч Л.Амгалан, Ч.Ундрам нар “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” сэдвээр НАМЭХ-ны бага хурлын гишүүн Г.Гангамөрөн “Эмэгтэйчүүд ба Дижитал шилжилт” сэдвээр илтгэл тавьж, оролцогч эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцов.

+

Мөн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эмэгтэйчүүд хүчээ нэгтэе" арга хэмжээнд оролцож, орон нутагт тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар эмэгтэйчүүдтэй нээлттэй ярилцлаа. Энэ үеэр тэрээр бизнес эрхлэгч 5 эмэгтэйд төслийн зээл олгохыг дэмжихээ мэдэгдсэн юм. Мөн Булган аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Бат-эрдэнэ, М.Ариунболд нар уг арга хэмжээнд нэгдэж, эмэгтэйчүүддээ санхүүгийн дэмжлэг өглөө.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал