Баянголчууд Алхангаа ярилцаж асуудлаа шийдлээ

2019 Оны 11 Сарын 25

НАМЭХ-ноос санаачлан Алхангаа  асуудлыг шийдэх зорилготой “Алхангаа ярилцъя” арга хэмжээ нийслэлийн Баянгол дүүрэгт өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.“Цэвэр агаартай хотын төлөө-Алхангаа ярилъя” уриан дор  явагдсан тус арга хэмжээг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Баянгол Дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо,  Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо хамтран зохион байгуулсан юм.Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Б.Сэмжидмаа, Ц.Нацагдолгор, НАМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Ү.Оюунзул, БГД-ийн НАМЭХ-ны дарга С.Золзаяа нар оролцов.

Алхалтад БГД-ийн 23 хорооны 600 гаруй иргэдийн төлөөлөл оролцож, дүүргийн хэмжээнд тулгамдаад буй асуудлаа алхангаа ярилцаж, УИХ-ын гишүүд болон НАМЭХ-ны удирдлагуудтай санал бодлоо солилцлоо. 

БГД-ийн хувьд 6 хороонд сайжруулсан түлш борлуулах цэг цөөхөн, дутагдалтай байгаа юм.Тиймээс БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НАМЭХ-ныхон нэгдэн 9,10,21,22-р хороодод тус бүр нэг, нэг сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг нэмж байгуулж өглөө. Ийнхүү сайжруулсан шахмал түлшний борлуулах цэг нэмэгдснээр агаарын бохирдол буурах, сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэх цаашлаад утаагүй хот болоход чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа:"Улаанбаатар хот дэлхийн утаатай хотын 10-рт бичигдэж ирсэн. Үүнийг Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, Монголчууд бид сайжруулсан түлш хэрэглэсний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зарим үнэлгээгээр 70 хувь гэж хэлдэг ч гэхдээ баттай мэдээллээр бол 50 хувиар бууруулж чадсан. Энэ бол дан ганц засгийн газрын хичээл зүтгэл биш иргэд та бүхний хүчин чармайлт юм шүү” гэдгийг онцлон хэллээ. 

Мөн арга хэмжээний үеэр НАМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан хэлэхдээ:"Сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч “Хөдөлгөөн бол Эрүүл мэнд” алхалтад Монгол улс даяар давалгаалуулах аяныг эхэлсэн. НАМЭХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжээд цэвэр агаартай хот болгох, эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан шахмал түлшний хэрэглээг, гэр хорооллын иргэдэд таниулах, давалгааг НАМЭХ-ноос санаачилсан. Энэ арга хэмжээ нийслэлийн 9 дүүргээс хамгийн түрүүнд Баянгол дүүргээс эхлэж байна. Цаашид илүү хүйтрэх учраас Засгийн газраас хийж хэрэгжүүлэн амжилттай явж байгаа, энэ сайхан ажлынхаа эхлэлийг цаашид туушдаа үргэлжлүүлж, айл өрх бүр идэвхитэй оролцож шахмал түлшээ түлж агаарын бохирдлыг бууруулцгаая гэж уриалмаар байна” гэсэн юм

Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоотой хамтран шахмал түлшний үйлдвэр дээр очиж сайжруулсан шахмал түлш савлаж, ажилласан хөлсөөрөө,  БГД-ийн 6-н хорооны эмзэг бүлгийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, хэвтэрт байдаг өндөр настангуудад, нийтдээ 120 өрхөд сайжруулсан шахмал түлшийг тусламж болгон өгсөн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтарч ажиллах санамж бичгийг байгуулав.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал