Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019 Оны 11 Сарын 26

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, МАН-ын Ажлын алба ард иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд Найрамдах засаглал буюу ард иргэд нь төр, засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон. Харин 2016 онд Я.Содбаатар нарын 9 гишүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчлах хуулийн төсөл өргөн барьж баталсан юм

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал