“МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээн зарлагдлаа

2019 Оны 12 Сарын 3

Илтгэх урлаг сонирхдог сурагчид болон оюутан, залуучуудын дунд шагналын өндөр шагналын сан бүхий “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг зарласан байна.

Тус тэмцээнийг зохион байгуулах болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд илтгэх урлаг, мэтгэлцээн сонирхогч оюутан, залуучууд ихэссэн хэдий ч тэдний дунд зохион байгуулагдах илтгэлийн уралдаан огт зохион байгуулагдаагүй байна.

Харин “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос илтгэх урлаг сонирхогч оюутан, залуучуудын оролцоонд тулгуурлан хотын соёлыг түгээх, шинэ санал санаачилгыг дэмжих, хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ивээл дор “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12-р сарын 2-оос 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

            “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд 16-25 насны залуучууд оролцох боломжтой бөгөөд нийт 15 000 000₮-ний шагналын сан, 4 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2019 оны 12-р сарын 7-ны өдөр Отгонтэнгэр их сургууль дээр илтгэлийн тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт “МОНГОЛ ТАНЬДАА ЗҮТГЭЕ” сэдвээр явагдах юм байна.

Сүүлийн: Үйл явдал

Онцлох: Үйл явдал