Мэдээ

МАН: Соц-Интернийн XXII хуралд НАМЭХ-ны төлөөлөл оролцож байна

Админ
2022/11/26

Дэлхийн Социал демократ үзэл баримтлалтай улс орнуудын нэгдэл бүхий Соц-Интернийн Эмэгтэйчүүдийн XXII Их хурал Испаний Мадрид хотноо Арваннэгдүгээр сарын 21-ны өдөр эхэллээ. Уг хурал энэ сарын 11-нээс 26-ны өдрүүдэд болох бөгөөд Соц-Интерний Эмэгтэйчүүдийн хурал нь 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм.

XXII Их хурал “Хүчирхийллийн эсрэг даян дэлхийн стратеги”  гэсэн сэдэв, уриан дор зохион байгуулагдаж, дэлхий дахинаа хүчирхийллийн эсрэг уриалга гаргав. 

Тус хуралд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, Л.Ариунтуяа, Хэнтий аймгийн НАМЭХ-ны гишүүн Ж.Төгсжаргал нар улсаа төлөөлөн оролцож байна. 


Хурлын үеэр Соц-Интернийн Эмэгтэйчүүдийн XXII Их хурлын сонгууль явагдаж ирэх 4 жилд Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын  Ерөнхийлөгчөөр Доминикан улсын хатагтай Джанет Камило 100  хувийн саналаар сонгогдлоо.  

Мөн Ази Номхон Далайн бүсийг  хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Пакистан улсын төлөөлөгч  хатагтай Шазия Марри сонгогдсон юм. Дашрамд дурьдахад, Номхон Далайн Бүс нутгийг өнгөрсөн жилүүдэд НАМЭХ-ны Удирдан зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал даргалан ажиллаж байсан юм. 

Хуралд Испани улсын Ерөнхий сайд, Социалист Ажилчдын намын дарга Педро Санчес оролцож орон орноос хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн үг хэллээ.










ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.