Мэдээ

Дундговь аймагт говийн бүсийн МАН-ын жендэрийн сургалт зохион байгуулагдаж байна

Админ
12 цаг 23 минутын өмнө


НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл МАН-тай хамтран ажиллаж үндэсний хэмжээнд жендэрийн сургалтыг бүсчилж зохион байгуулж байна.

2022 оны 11 сарын 28, 29-ны өдрүүдэд Дундговь аймагт Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн МАН-ын хороодод жендэрийн манлайлагчдыг сургаж бэлтгэлээ. 



Сургалтаар жендэрийн манлайлагчид жендэр бол эмэгтэйчүүдийн асуудал биш, бүх хүйсийн асуудал юм байна, жендэр хөгжлийн шалгуур үзүүлэлт болох талаар орчин үеийн ойлголтыг, мөн МАН-ыг жендэрийн шилжилтийг дэмжигч болж төлөвших хэрэгцээ, шаардлага, хандлагуудыг сургалтын интерактив аргаар  эзэмшиж байна. Тэд өөрсдийн аймгийн намын хороог жендэрийн шилжилтийг дэмжсэн орчин үеийн нам болж төлөвшихөд оролцох, дотоод соёлыг өөрчлөхөд манлайлж ажиллах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн “50:50” клуб байгуулж ажиллах юм.  









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.