Орхон сумын Халиун багийн үүрийн гишүүдийн өдөрлөг боллоо.

2015 Оны 12 Сарын 3

 “Бид хамтдаа" аян сум,баг, малчдын хотонд үргэлжилсээр байна. Аймгийн Монгол Ардын Намын хороо, Орхон сумын намын хороо хамтран 2015 оны 7 сарын 20–нд Орхон сумын Халиун баг, Малчин хэсгийн намын гишүүдийн уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Аймгийн Намын хорооны дэд дарга Ц. Энхбат Булган аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал болон аймгийн намын хорооны бодлого үйл ажиллагааны талаар мэдээдэл хийж, төрийн үйлчилгээг хэрхэн яаж авах, намын үүрийн ажлыг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өглөө.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын намын хорооны дэд дарга Ц. Одгэрэл Халиун багт шилжиж ирсэн Орхон аймгийн Малчин багийн намын гишүүдийнхээ бүртгэлийг ёс төртэй хүлээлгэн өгч, хүрэлцэн ирсэн намын гишүүдээ нэг бүрчлэн танилцуулав. Өдөрлөгт намын гишүүд дэмжигчид өргөнөөр оролцож чөлөөтэй ярилцаж, шинэ гишүүдээр эгнээгээ өргөтгөж, ажил амжилтаараа тэргүүлсэн гишүүдээ шагнаж урамшуулж, спортын тэмцээн уралдаанд өрсөлдөж, дуулж хуурдан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.